Монголын махан бүтээгдэхүүний зах зээлийн 25 хувийг хангадаг “Очир Дагинас” ХХК-ийн үйлдвэр нь мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон улсын стандарт буюу ISO22000, НАССР, GMP-ийг хангасан Герман технологи, жороор 60 гаруй төрлийн махан бүтээгдэхүүн өдөрт 5-6 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын анхны үйлдвэрийн нээлтийн ёслол 2018 оны 06 сарын 25 өдөр болж өнгөрлөө. Шинэ үйлдвэрийн 80 хувь нь автомат бөгөөд үйлдвэрлэлийн бүх дамжлагад ариутгал цэвэр байдлыг эрхэм болгодог. Нээлтийн ёслолын үеэр БНСУ-ын “Natural core” компанитай бүтээгдэхүүн экспортлох анхны гэрээг байгуулав.