2017
очирдагинас
Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр
“Очирдагинас”ХХК нь 2017 оноос 3 үе шаттай хэрэгжих “Экспортын үйлдвэр”-ийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн эхний шат болох “Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр”-ийг 2018 онд ашиглалтанд оруулсан. “Хиам, махан бүтээгдэхүүний Экспортын үйлдвэр” нь өдөрт 35-40 тн хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 500тн-ын хөргөлтийн зоорь, агуулах бүхий үйлдвэр юм. “ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭР” нь 70 гаруй нэр төрлийн чанамал, хагас утлагат, давхар утлагат хиам, элэгний нухаш, зайдас, утсан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэглэгчиддээ хүргэж байна.