2017
Экспортын үйлдвэр Export
“Очирдагинас”ХХК нь дэлхийн жишигт нийцсэн Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахаар 3 үе шаттай хэрэгжих Экспортын үйлдвэрийнхээ төслийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн ба 2018 онд эхний үйлдвэр болох Хиам, махан бүтээгдэхүүний экспортын үйлдвэрийг ашиглалтад оруулсан.Очирдагинас компанийн Экспортын “Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр” нь өдөрт 15-20 тн хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 500 тн-ын хөргөлтийн зоорь, агуулах бүхий үйлдвэр юм. Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэр маань өдөрт 3-5 тн нөөшилсөн бүтээгдэхүүн болон консерв, экспортын 3-4 тн махан болон дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр байна.Экспортын үйлдвэр нь Олон улсын стандарт, орчин үеийн хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологийн урсгалын дагуу үйлдвэрлэлийн дамжлага хооронд урсгал давхцахгүй байхаар зохион байгуулалтыг хийж гүйцэтгэснээрээ онцлог юм.Энэхүү үйлдвэрлэлтийн процессын үед түүхий эд материал, ажилтан нэг орсон хаалгаар буцаж гарахгүйгээр дараагийн дамжлага руу шилжин явах ба түүхий эд материалыг хүлээж авах, хадгалахаас эхлээд бэлэн бүтээгдэхүүн болж үйлдвэрээс гарах хүртэл ISO 22000, HACCP, GMP стандартуудын маш өндөр хяналтын доор үйлдвэрлэлтийн процесс явагдаж байна.