Бидний баримтладаг чанар стандартууд
📍 ISO:22000 стандарт нь хүнсний үйлдвэрийн сүлжээнд оролцож буй түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах гээд эцсийн дамжлага хүртэлх бүх үйл ажиллагааг зохицуулж хянадаг.
Бид 2017 онд хиам, махан бүтээгдэхүүн, нөөшилсөн буюу консервлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо” ISO 22000:2005 олон улсын стандартыг хэрэгжүүлсэн анхны үйлдвэр болж байв. 2020 онд олон улсын нэр хүндтэй ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын стандартын шинэчлэгдсэн хувилбар болох ISO 22000:2018 шинэ стандартыг “Экспортын үйлдвэр” дээрээ Монгол улсад анх удаа амжилттай нэвтрүүлээд байна.Бид энэхүү стандартын баталгаажуулалтыг дэлхийд нэр хүндтэй Британийн стандартын BSI байгууллагаар баталгаажуулалт хийлгэсэн ба ISO 22000 болон HACCP стандартын гэрчилгээнүүдийг хамтад нь авсан нь онцлог юм.“Очирдагинас” ХХК нь бүтээгдэхүүнээ түүхий эд байхаас нь хэрэглэгчийн гар дээр очих эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл бүх үе шат дамжлагыг ISO 22000 олон улсын стандартын дагуу явуулж, эрүүл, аюулгүй, цэвэр байдлыг хангасан орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи ашиглан баталгаатай, чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байна.

НАССР стандарт гэдэг нь “Нazard analysis critical control point” буюу “Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хянах тогтолцоо” гэсэн үгийн товчлол бөгөөд олон улсад хүнсний аюулгүй байдлын баталгаа хэмээн хүлээн зөвшөөрөгддөг тогтолцоо юм.
(GMP) стандарт нь бүтээгдэхүүнийг чанарын стандартын дагуу тогтмол үйлдвэрлэж, хянаж байх ДЭМБ-аас гаргасан олон улсын стандарт шаардлага юм.
“Очирдагинас” ХХК-ийн Дотоод хяналт шинжилгээний лабораторийн хариу нь Монгол улс даяар стандартчилал, итгэмжлэлийн тохирлын үнэлгээг бүрэн хангадаг бөгөөд итгэмжлэлийн хүрээнд өөр бусад компаниудын бүтээгдэхүүнүүд дээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах бүрэн чадвартай юм.
Герман улсын Франкфурт хотод Мах, махан бүтээгдэхүүний техник, технологи, чанар стандартын “IFFA-2016” Олон улсын үзэсгэлэнд
оролцож нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл нийт 5 медаль хүртсэн
Герман улсын Франкфурт хотод болсон “IFFA-2025” олон улсын үзэсгэлэнгийн чанарын тэмцээнд амжилттай оролцож, 9 алт, 1 хүрэл медаль, мөн Хүндэтгэлийн цом хүртсэн. IFFA буюу “махны Олимп”-оос хүртсэн алтан медаль, цом бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанарын гэрчилгээ гэж тооцогддог.