Түүхэн замнал
  • 2005 оны 10-р сараас 2007 оны 9-р сар хүртэл 2 жилийн хугацаанд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулав.
  • 2007 онд хүнсний үйлдвэрийн эрүүл ахуйн стандартад нийцсэн  40 тоннын зоорь  бүхий  300 м2 талбайтай үйлдвэрийн барилгыг барьж ашиглалтанд оруулсан.  
  • 2008 онд үйлдвэрийн барилгын урд болон баруун хэсэгт өргөтгөл хийж боруулалт, бэлэн бүтээгдэхүүн, шарлагын цехийг ашиглалтанд оруулснаар үйлдвэрийн барилгын талбай 162 м2-р нэмэгдэж нийт 462 м2 талбайтай болов.
  • Жил ирэх тусам зах зээлд эзлэх хувь, үйлдвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж борлуулалтын сувагаа тэлхийн хэрээр  хэрэглэгч, харилцагчид нэмэгдэж байлаа. Иймээс 2009 оноос бүтээгдэхүүнийхээ амт, чанар, өнгө үзэмжийг сайжруулан үйлдвэрийн техник технологидоо шинэчлэлтийг хийж Герман улсын технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэллээ. Бид Герман улсын жор амтлагны Moguntia компани, хамтран ажиллаж эхлэлийг тавигдсан.
  • 2009 онд Нийслэлийн 370 жилийн ойгоор “Шилдэг махан бүтээгдэхүүн” бяслагтай чанамал хиам “Улаанбаатар” мэндэлэв.
  • 2010 “Жуулчин” брэнд Үлэмжийн чанар батламж хүртлээ.
  • 2010 онд үйлдвэрийн барилгыг 2 давхар болгон өргөтгөж компанийн 5 жилийн ойгоор ашиглалтанд оруулав. 2-р давхар ашиглалтанд орсноор барилын нийт талбай 750 м2 болж, 1-р давхар бүхэлдээ үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдах болж 2-р давхарт оффис, ажилчдын цайны газар, угаалгын өрөө , ажилчдын амралтын өрөө, чөлөөт цагаа өнгөрөөх заал зэргийнг шинээр бий болгосон.
  • 2012 онд Герман улсын сав баглаа боодлын Walsroder компанийн Герман Улсын Walsroder фирмийн байгалийн цэвэр модноос гаргаж авсан бүрэн автомат савлагчид савладаг цаасан бүрхэвчинд хиамаа савлан хүргэх болсон. Энэхүү зурагтай цаасан бүрхэвчинд Салями, Венская салями, Бяслагт зэрэг бүтээгдэхүүнээ савлан худалдаанд гаргасан нь ажилчдын хөдөлмөр хөнгөвчилсөн, хэрэглэгчдэд чанарын баталгаа өгч өнгө үзэмжинд тансаг чанарыг шингээж өгсөн юм.
  • 2012 онд манай үйлдвэрийн 2 ажилтан Герман Улсын Могунтиа фирмийн урилгаар Герман Улсын Diesdorf хотын Kuhlmann үйлдвэрт 45 хоногийн дадлага хийсэн ба Kuhlmann-ы технологиор жинхэнэ Герман амтаар “Bockwurst” нэрийн гахайн махан чанамал зайдас, гахайн бүхэл махтай “Цусан хиам” , цангис жимстэй сувилалын “Нийслэл” нэрийн чанамал хиам, гахайн махыг луувангаар амталсан “Гахайн гол мах” зэрэг шинэ бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна.
  • 2012 онд Могунтиа компанийн нөөшилсөн бүтээгдэхүүний амтлагчийг хэрэглэж фольга уутанд савласан Монголын экологийн цэвэр бэлчээрийн махаар “Адуу,Үхэр”-н жигнэсэн мах үйлдвэрлэж эхэллээ.
  • 2013 онд Өмнөд Солонгос Улсын Jina Enjineering компанитай хамтран ажилчдын болон ажлын байрны хөдөлмөр хамгаалал, ариун цэвэр эрүүл ахуйн стандартын HACCP системийг ажлын байрандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

 

  • 2013 оны хувьд бид өөрсдийн үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, ажиллагсадын орон сууцны асуудлыг шийдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 5 давхар барилга”-ын төслийг амжилттай хэрэгжүүлэв.
  • 2012-2015 онд “Үйлдвэрээс шууд орон нутгийн хэрэглэгч танд” уриатай аяныг эхлүүлэн амжилттай үргэлжилж байна. Одоо бид орон нутгийн         Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Хөвсгөл гэсэн  16 аймгийн 70 гаруй төв суурин газарт өөрийн бүтээгдэхүүнээ шууд үйлдвэрээс нь орон нутгийн хэрэглэгчдэд  хүргэж  байна.
  • 2015 онд жил бүр МХАҮТанхимаас зохион байгуулдаг “Жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2015” олон улсын үзэсгэлэн яармагт амжилттай оролцож “Баян Монгол брэнд- Экспортын шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөл, цом хүртсэн.