Захирлын мэндчилгээ

Манай компанийн цахим хуудсанд зочилж буй эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэнд хамт олныхоо өмнөөс энэ өдрийн мэндийг дэвшүүлье.


Очирдагинас ХХК нь байгуулагдсан цагаасаа хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, хиам, махан бүтээгдэхүүний салбарын хөгжилд  бодиттой хувь нэмэр оруулж, Европын шилдэг шинэ технологиудыг  нэвтрүүлэн эх орондоо нутагшуулж, шинэ амт, шинэ бүтээгдэхүүнүүдийг дотоодын зах зээлдээ нэвтрүүлсээр байна.


Бидний үндсэний үйлдвэрлэлийн хөгжилд оруулсан хувь нэмэр, гаргасан ололт, амжилт бүхэн амжилт манай гар сэтгэл нийлсэн, эрч хүчтэй,  чадварлаг хамт олны хамтын хөдөлмөрийн үр шим төдийгүй хэрэглэгч, харилцагч байгууллагууд, гадаад болон дотоодын түншүүдийн оруулсан хувь нэмэртэй салшгүй холбоотой гэдгийг онцлон хэлэхэд таатай байна.


Биднийг байнга дэмжиж, хамтран ажиллаж ирсэн нийт хэрэглэгч, харилцагчиддаа үргэлж талархаж явдгаа илэрхийлэхийн зэрэгцээ та бүхний цаашдын ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Хүндэтгэсэн:
   ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ   /Т.ХАНГИНАХ/